Түгээмэл асуулт, хариулт
GoCare-ийн талаар хамгийн их асуудаг асуултуудын хариулт.
💡Ерөнхий
GoCare гэж юу вэ?
GoCare бол алхам бүрийг тань CareCoin (CARE)-оор урамшуулж, цуглуулсан CARE-ээ хамтрагч байгууллагуудын купон, хөнгөлөлтөөр солих боломж олгодог эрүүл мэндийг дэмжих аппликэйшн юм.
GoCare үнэгүй юу?
Тийм. GoCare-г App Store болон Google Play-с үнэгүй татаж, бүх үндсэн боломжийг үнэгүй ашиглана.
Ямар хэлээр ашиглах боломжтой вэ?
Монгол, англи, орос хэлээр. Профайл хэсгийн хэлний тохиргооноос сольж болно.
🪙CareCoin ба купон
GoCare жинхэнэ мөнгө өгдөг үү?
Одоогоор CARE-г шууд бэлэн мөнгө болгон хөрвүүлэх боломжгүй. CARE нь блокчейн дээр суурилаагүй тул техникийн утгаараа криптовалют биш юм.
Харин та CARE-ээ GoCare аппликэйшн доторх хамтрагч байгууллагуудын мөнгөн дүнтэй дүйцэхүйц эрхийн бичиг, хөнгөлөлт болон бусад үйлчилгээнд ашиглах боломжтой.
10,000 алхам хэдэн CARE вэ?
Таны 10 алхам тутамд 1 CARE олгогддог тул 10,000 алхахад 1,000 CARE авна.
10,000 CARE-ээр хэдэн төгрөгийн купон авах вэ?
Бид 1 CARE-г 50 мөнгө (0.5₮) гэж тооцдог тул 10,000 CARE-ээр 5,000₮-тэй тэнцэх купон авна.
Алхахаас гадна CARE хэрхэн цуглуулах вэ?
- Найзаа урих — урилгын кодоороо бүртгүүлсэн найз бүрт
- Богино бичлэг үзэх
- Чэлленжид оролцож шагнал авах
Купоноо хэрхэн ашиглах вэ?
Маркет хэсгээс хүссэн купоноо CARE-ээр аваад, "Миний купон" хэсгээс нээж хамтрагч байгууллагын ажилтанд үзүүлнэ. Купон бүрийн хүчинтэй хугацаа, нөхцөлийг дэлгэрэнгүй хэсгээс шалгаарай.
👟Алхам тоолох
Алхам тоолохгүй эсвэл дутуу тоолбол яах вэ?
Өглөө бүр аппликэйшнээ заавал нээгээрэй — ингэснээр алхам тань синк хийгдэнэ. Нээсэн хэр нь тоолохгүй байвал зөвшөөрлөө шалгана уу:
- iPhone:
Settings → GoCare → Motion & Fitnessасаах, мөнHealth → Sharing → Apps → GoCareзөвшөөрөх - Android:
Settings → Apps → GoCare → Permissions → Physical activity→ Allow
Android дээр алхам цаана тоологдохгүй байна
Зарим утас батарей хэмнэх үед аппыг цаана нь зогсоодог. Settings → Apps → GoCare → Battery хэсгээс "Unrestricted / Хязгааргүй" болгоорой.
Өмнөх өдрүүдийн алхам орох уу?
GoCare нь Apple Health / Health Connect-с сүүлийн өдрүүдийн алхмыг синк хийдэг. Гэхдээ CARE нь тухайн өдрийн алхамд тооцогддог тул өдөр бүр аппаа нээх нь хамгийн найдвартай.
Яагаад байршлын зөвшөөрөл хэрэгтэй вэ?
Байршлыг ойр орчны чэлленж санал болгох, мөн байгууллагын хэрэглэгчдийн (CareForce, CarePulse) ирц баталгаажуулахад ашиглана. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос уншина уу.
🔒Бүртгэл ба нууцлал
Нууц үгээ мартсан бол яах вэ?
Нэвтрэх хэсгийн "Нууц үг мартсан" товчийг дарж, бүртгэлтэй утасны дугаартаа ирсэн кодоор шинэчилнэ.
Бүртгэлээ хэрхэн устгах вэ?
Бүртгэлээ бүрмөсөн устгуулах хүсэлтээ бүртгэлтэй утасны дугаараасаа 1900-2407 дугаарт залгаж, эсвэл [email protected] хаягт илгээнэ үү. Бид 30 хоногийн дотор таны мэдээллийг устгана.
Миний мэдээлэл аюулгүй юу?
Бид таны мэдээллийг зөвхөн үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглаж, гуравдагч этгээдэд худалдахгүй. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос уншина уу.
🤝Хамтран ажиллах
Манай байгууллага хамтрагч болохыг хүсвэл?
Та купон, хөнгөлөлтөө GoCare-д байршуулж 100,000 гаруй хэрэглэгчдэд хүрэх боломжтой. 1900-2407 эсвэл [email protected] хаягаар холбогдоорой.
CareForce, CarePulse-г хэрхэн ашиглах вэ?
Байгууллага гэрээ байгуулсны дараа ажилтнуудын утасны дугаарыг бүртгэхэд GoCare апп дотор "Ажил" таб автоматаар нээгдэнэ.
Аппликэйшнтэй холбоотой асуудал гарвал хаашаа хандах вэ?
1900-2407 дугаарт холбогдож мэдээлэл авах боломжтой.
Хариултаа олсонгүй юу?
Манай тусламжийн багт утсаар эсвэл имэйлээр хандаарай.