1. Хамрах хүрээ
Энэхүү Нууцлалын бодлого нь "Гөөв Кэйр Валк Тү Еөрн" ХХК (цаашид "бид")-ийн хөгжүүлж, ажиллуулдаг GoCare гар утасны аппликэйшн, түүний CareForce, CarePulse модулиуд, go.care.mn вэбсайт (цаашид "Үйлчилгээ")-д хамаарна.
Бид Монгол Улсын Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг баримтална. Үйлчилгээг ашигласнаар та энэхүү бодлоготой танилцсан гэж үзнэ.
2. Бидний цуглуулах мэдээлэл
2.1. Таны өөрөө өгөх мэдээлэл
| Ангилал | Жишээ |
|---|---|
| Бүртгэлийн мэдээлэл | Утасны дугаар, нэр, имэйл хаяг, нууц үг (шифрлэгдсэн хэлбэрээр) |
| Профайлын мэдээлэл | Хүйс, өндөр, жин, алхмын урт, өдрийн алхалтын зорилго, аймаг/хот, сум/дүүрэг, профайл зураг, хэлний сонголт |
| Харилцаа | Тусламжийн төвд илгээсэн хүсэлт, санал хүсэлт |
2.2. Үйлчилгээг ашиглах явцад автоматаар цуглуулах мэдээлэл
| Ангилал | Жишээ |
|---|---|
| Алхалт, идэвхийн мэдээлэл | Өдрийн алхмын тоо, түүнээс тооцсон зай, ккал, идэвхтэй минут. Таны зөвшөөрлөөр Apple Health (iOS) эсвэл Health Connect / утасны алхам тоологч (Android)-оос уншина. |
| Апп доторх үйлдэл | CARE-ийн орлого, зарлага, авсан болон ашигласан купон, чэлленжид оролцсон түүх, ололт амжилт, урилгын код |
| Байршил | GPS координат — зөвхөн 4-р хэсэгт заасан зорилгоор, таны зөвшөөрлөөр |
| Төхөөрөмжийн мэдээлэл | Төхөөрөмжийн загвар, үйлдлийн системийн хувилбар, аппын хувилбар, push мэдэгдлийн токен, төхөөрөмжийн аюулгүй байдлын шалгалтын үр дүн (root/jailbreak эсэх) |
| Техникийн мэдээлэл | Аппын гацалт, алдааны тайлан, ашиглалтын статистик, IP хаяг |
2.3. Эрүүл мэндийн хэмжилт
CarePulse модульд утасны камераар нүүрээ 1 орчим минут харуулж зүрхний цохилт, стрессийн түвшин зэрэг үзүүлэлтийг хэмжих боломжтой. Камерын дүрс зөвхөн таны төхөөрөмж дээр боловсруулагдах бөгөөд зураг, бичлэг хадгалагдахгүй, серверт илгээгдэхгүй. Зөвхөн хэмжилтийн тоон үр дүн таны түүхэнд хадгалагдана.
Эрүүл мэндийн мэдээлэл нь хуулиар тусгай ангиллын мэдээлэлд хамаардаг тул бид түүнийг зөвхөн таны тодорхой зөвшөөрлөөр цуглуулж, сурталчилгааны зорилгоор хэзээ ч ашиглахгүй.
3. Мэдээллийг ашиглах зорилго
- Таны бүртгэлийг үүсгэх, нэвтрэлтийг баталгаажуулах
- Алхмыг тоолж, CareCoin (CARE) олгох, хэтэвчийг хөтлөх
- Купон олгох, хамтрагч байгууллагад купоны хүчинтэй эсэхийг баталгаажуулах
- Чэлленж, тэргүүлэгчдийн самбар, ололт амжилтын боломжийг ажиллуулах
- Таны эрүүл мэндийн үзүүлэлт (ккал, км, алхалтын түүх)-ийг харуулах
- Хууран мэхлэлт (хиймэл алхам, олон бүртгэл)-ээс урьдчилан сэргийлэх
- Мэдэгдэл илгээх (CARE орсон, шинэ купон, чэлленжийн үр дүн гэх мэт)
- Аппын алдааг засах, гүйцэтгэлийг сайжруулах, нэгдсэн статистик гаргах
- Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх
4. Төхөөрөмжийн зөвшөөрөл
Аппын зарим боломж ажиллахын тулд дараах зөвшөөрлийг асуудаг. Та утасныхаа тохиргооноос хүссэн үедээ зөвшөөрлийг цуцлах боломжтой; цуцалсан тохиолдолд зөвхөн холбогдох боломж ажиллахгүй болно.
| Зөвшөөрөл | Зорилго |
|---|---|
| Хөдөлгөөн ба фитнес / Physical activity | Алхам тоолох |
| Apple Health / Health Connect | Алхмын мэдээллийг унших, синк хийх |
| Байршил | Ойр орчны чэлленж санал болгох; CareForce, CarePulse-ийн хэрэглэгчдийн ирц, айлчлалыг баталгаажуулах. Ердийн хэрэглэгчийн байршлыг бид арын горимд тасралтгүй хянадаггүй. |
| Камер | Эрүүл мэндийн хэмжилт (2.3) |
| Зургийн сан | Профайл зураг сонгох |
| Face ID / хурууны хээ | Аппад хурдан нэвтрэх. Биометр мэдээлэл таны төхөөрөмжөөс гарахгүй, бид түүнд хандах боломжгүй. |
| Мэдэгдэл | Push мэдэгдэл илгээх |
| Арын горим, батарей хэмнэлтээс чөлөөлөх | Алхмыг арын горимд найдвартай тоолох |
5. Байгууллагын хэрэглэгч (CareForce, CarePulse)
Хэрэв таны ажил олгогч бидэнтэй гэрээ байгуулж, таныг CareForce эсвэл CarePulse-д бүртгэсэн бол дараах мэдээллийг нэмж боловсруулна:
- Ирэх, явах бүртгэл болон тухайн үеийн байршил, цаг
- Айлчлалын төлөвлөгөө, очсон цэгийн байршил, уулзалтын тэмдэглэл, тайлан
- Өдрийн даалгавар, гүйцэтгэл, борлуулалт, урамшууллын тайлан
- Таны оруулсан харилцагчийн (жишээ нь эмчийн) ажлын мэдээлэл
Энэ мэдээлэлд таны ажил олгогч хандах эрхтэй бөгөөд түүнийг хөдөлмөрийн харилцааны хүрээнд ашиглах хариуцлагыг ажил олгогч хүлээнэ. Байршлыг зөвхөн ирэх/явах болон айлчлалын бүртгэл хийх үед авна. Таны эрүүл мэндийн хэмжилтийн дэлгэрэнгүй үр дүнг таны зөвшөөрөлгүйгээр ажил олгогчид хувь хүнээр нь ялган дамжуулахгүй.
6. Мэдээллийг хуваалцах
Бид таны хувийн мэдээллийг худалдахгүй, түрээслэхгүй. Дараах тохиолдолд л хамгийн бага шаардлагатай хэмжээгээр хуваалцана:
- Хамтрагч байгууллага — купон ашиглах үед купоны код, хүчинтэй эсэх. Таны утасны дугаар, алхмын мэдээллийг дамжуулахгүй.
- Ажил олгогч — 5-р хэсэгт заасны дагуу, зөвхөн байгууллагын хэрэглэгчийн хувьд.
- Чэлленжийн оролцогчид — тэргүүлэгчдийн самбарт таны нэр, профайл зураг, алхмын тоо харагдана.
- Үйлчилгээ үзүүлэгчид — бидний өмнөөс сервер, мэдэгдэл, аналитик зэрэг үйлчилгээ үзүүлдэг гуравдагч этгээд (7-р хэсэг).
- Хууль ёсны шаардлага — хууль тогтоомж, шүүх, эрх бүхий байгууллагын хүсэлтээр.
- Нэгдсэн статистик — "Хамтдаа алхацгаая" зэрэг нийгмийн эрүүл мэндийн төслийн хүрээнд хувь хүнийг тодорхойлох боломжгүй нэгтгэсэн тоон мэдээлэл.
7. Гуравдагч талын үйлчилгээ
| Үйлчилгээ | Зорилго |
|---|---|
| Google Firebase (Analytics, Crashlytics, Cloud Messaging, Firestore, Remote Config) | Ашиглалтын статистик, алдааны тайлан, push мэдэгдэл, тохиргоо |
| Google AdMob | Шагналт бичлэг харуулах. AdMob нь төхөөрөмжийн сурталчилгааны ID ашиглаж болно; та утасныхаа тохиргооноос хувийн тохируулгатай сурталчилгааг унтрааж болно. |
| Apple HealthKit, Google Health Connect | Алхмын мэдээлэл унших. Эдгээрээс авсан мэдээллийг сурталчилгаанд ашиглахгүй, гуравдагч этгээдэд худалдахгүй. |
| Google Maps | Газрын зураг харуулах |
| Эрүүл мэндийн хэмжилтийн SDK | Камерын дүрсээс төхөөрөмж дээр үзүүлэлт тооцоолох |
Эдгээр үйлчилгээ нь өөрсдийн нууцлалын бодлогын дагуу ажилладаг бөгөөд зарим мэдээлэл Монгол Улсаас гадна байрлах серверт боловсруулагдаж болно.
8. Хадгалах хугацаа
- Бүртгэлийн болон алхалтын мэдээллийг таны бүртгэл идэвхтэй байх хугацаанд хадгална.
- Бүртгэлээ устгуулах хүсэлт гаргаснаас хойш 30 хоногийн дотор таны хувийн мэдээллийг устгах эсвэл хувь хүнийг тодорхойлох боломжгүй болгоно.
- Хууль тогтоомжоор хадгалахыг шаардсан мэдээлэл (жишээ нь санхүүгийн гүйлгээ)-ийг тухайн хуулийн хугацаанд хадгална.
- Байгууллагын хэрэглэгчийн ажлын мэдээллийг ажил олгогчтой байгуулсан гэрээний хугацаанд хадгална.
9. Аюулгүй байдал
Бид мэдээллийг HTTPS (TLS) шифрлэлтээр дамжуулж, нууц үгийг hash хэлбэрээр хадгалж, серверт хандах эрхийг хязгаарлах, аюулгүй байдлын шинэчлэлийг тогтмол хийх зэрэг техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авдаг. Гэсэн хэдий ч интернэтээр дамжих мэдээллийн 100% аюулгүй байдлыг баталгаажуулах боломжгүй тул нууц үг, PIN кодоо бусдад бүү дамжуулаарай.
Мэдээлэл алдагдсан тохиолдолд бид хуулийн дагуу холбогдох байгууллага болон танд мэдэгдэнэ.
10. Таны эрх
Та дараах эрхтэй:
- Өөрийн тухай бидний хадгалж буй мэдээллийг үзэх, хуулбар авах
- Буруу, дутуу мэдээллийг засуулах (ихэнхийг аппын Профайл хэсгээс өөрөө засах боломжтой)
- Мэдээллээ устгуулах, бүртгэлээ хаалгах
- Өгсөн зөвшөөрлөө цуцлах (утасны тохиргоо эсвэл бидэнд хүсэлт гаргаж)
- Маркетингийн мэдэгдэл хүлээн авахаас татгалзах
- Мэдээллийн эрхийн асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргах
Хүсэлтээ 13-р хэсэгт заасан хаягаар илгээнэ үү. Бид таны хэн болохыг бүртгэлтэй утасны дугаараар баталгаажуулсны дараа хуулийн хугацаанд хариу өгнө.
11. Хүүхдийн нууцлал
GoCare нь 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй. 13–18 насны хэрэглэгч эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрлөөр ашиглана. 13-аас доош насны хүүхдийн мэдээлэл цуглуулсан нь тогтоогдвол бид түүнийг устгана.
12. Бодлогын өөрчлөлт
Бид энэхүү бодлогыг үе үе шинэчилж болно. Өөрчлөлт орсон үед энэ хуудасны "Сүүлд шинэчилсэн" огноог шинэчилж, томоохон өөрчлөлтийг апп доторх мэдэгдлээр танд мэдэгдэнэ.
13. Холбоо барих
"Гөөв Кэйр Валк Тү Еөрн" ХХК
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, С.Жамъян гүнгийн гудамж, Meru Tower, 7 давхар, 701 тоот
Утас: 1900-2407
Имэйл: [email protected]