🇲🇳 Эрүүл Монгол Хүн

Таны алхам бүрийг урамшуулна

Алхаад CareCoin цуглуул, 100 гаруй хамтрагч байгууллагын купон, хөнгөлөлтөөр соль. Хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчнөөс хөгжилтэй аргаар урьдчилан сэргийл.

100k+Бүртгэлтэй хэрэглэгч
100+Хамтрагч байгууллага
+20%Хөдөлгөөний идэвх
Бидэнтэй хамтран ажилладаг
Бидний тухай

Эмч, судлаач, инженерүүдийн хамтын бүтээл

Анагаах ухаан, технологийн чиглэлээр 15 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн эмч, судлаач, программистуудаас бүрдсэн баг хамт олон хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлийг сонирхолтой байдлаар бууруулахаар ажиллаж байна.

GoCare нь нас баралтад хүргэдэг тэргүүлэх өвчлөлүүдийн эрсдэлт хүчин зүйл болох хөдөлгөөний дутагдал, таргалалтыг зугаатай, үр ашигтай аргаар бууруулах зорилготой эрүүл мэндийг дэмжих технологийн шийдэл юм.

15+Жилийн туршлага
100k+Бүртгэлтэй хэрэглэгч
100+Хамтрагч байгууллага
3Хэл: монгол, англи, орос
Яагаад GoCare гэж?

Алхахыг өдөр тутмын дадал болгоно

Монгол хэл дээрх анхны walk-to-earn аппликэйшн — алхам бүр тань бодит урамшуулал болж хувирна.

👟

Алхам = CareCoin

Таны 10 алхам тутамд 1 CARE. Өдөрт 10,000 алхвал 1,000 CARE таны хэтэвчинд орно.

🎟️

Бодит урамшуулал

Маркет хэсгээс 100 гаруй хамтрагч байгууллагын купон, хөнгөлөлт, үйлчилгээний эрхийг CARE-ээр аваарай.

🏆

Чэлленж

Найз, хамт олонтойгоо алхалтын чэлленжид оролцож, тэргүүлэгчдийн самбарт өрсөлдөөрэй.

🎁

Нэмэлт CARE

Найзаа урих, богино бичлэг үзэх зэргээр алхахаас гадна нэмэлт CARE цуглуулах боломжтой.

📊

Алхалтын түүх

7 хоног, сар, жилээр алхам, ккал, км-ээ хянаж, ололт амжилтаа нээгээрэй.

🇲🇳

Хүртээмжтэй

Монгол, англи, орос хэл дээр. iOS болон Android дээр үнэгүй.

Хэрхэн ажилладаг

4 алхмаар эхэл

Үнэгүй татаад бүртгүүл

App Store эсвэл Google Play-с GoCare-г татаж, утасны дугаараараа бүртгүүлнэ.

Өдөр бүр аппаа нээ

Алхам тань автоматаар тоологдоно. Өдөрт ядаж нэг удаа аппаа нээж алхмаа синк хийгээрэй.

CARE цуглуул

10 алхам тутамд 1 CARE, мөн чэлленж, найз урих, бичлэг үзэх зэргээр нэмэлт CARE.

Купоноор соль

Цуглуулсан CARE-ээ хамтрагч байгууллагуудын купон, хөнгөлөлтөөр солиорой.

Байгууллагад зориулсан

Ажилтнуудын ажил, эрүүл мэндийг нэг аппаар

GoCare дотор байгууллагын ажилтнуудад зориулсан CareForce, CarePulse модулиуд ажилладаг. Ажилтан тань тусдаа апп суулгах шаардлагагүй.

🧭

CareForce

Гадаад ажилтан, медикал төлөөлөгч, борлуулалтын агентуудад.

  • Айлчлалын төлөвлөгөө (өдөр, 7 хоног, сар)
  • Байршлаар баталгаажсан ирц
  • Уулзалтын тэмдэглэл, тайлан
  • Борлуулалт, урамшууллын тайлан
🏢

CarePulse

Оффисын ажилтнуудын өдөр тутмын ирц, ажлын төлөвлөлтөд.

  • Байршлаар баталгаажсан ирэх / явах бүртгэл
  • Өдрийн даалгавар төлөвлөх, тэмдэглэх
  • Ажилтны стресс, сэтгэл санааны хэмжилт
  • Өдрийн ажлын дүн, тайлан
Хамтран ажиллах
Хамтдаа алхацгаая хөдөлгөөн
Одоо хэрэгжиж буй төсөл

Хамтдаа алхацгаая хөдөлгөөн

"Эрүүл Монгол Хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй өвчлөлийг бууруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран "Хамтдаа алхацгаая" хөдөлгөөнийг өрнүүлж байна.

Дэлгэрэнгүй →
Алхалтын тухай

Алхах нь хамгийн шилдэг эм

Алхах нь хүний хамгийн шилдэг эм юм.
ГиппократЭртний Грекийн эмч, орчин үеийн анагаах ухааны эцэг
Алхах төдийд өвчний 90 хувь эдгэрнэ!
Др. Нагао Казухиро"Алхалт" номын зохиолч
Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг.
Лао-зыЭртний Хятадын философич, Даоизмыг үндэслэгч
FAQ

Түгээмэл асуулт, хариулт

GoCare жинхэнэ мөнгө өгдөг үү?

Одоогоор CARE-г шууд бэлэн мөнгө болгон хөрвүүлэх боломжгүй. CARE нь блокчейн дээр суурилаагүй тул техникийн утгаараа криптовалют биш юм.

Харин та CARE-ээ GoCare аппликэйшн доторх хамтрагч байгууллагуудын мөнгөн дүнтэй дүйцэхүйц эрхийн бичиг, хөнгөлөлт болон бусад үйлчилгээнд ашиглах боломжтой.

10,000 алхам хэдэн CARE вэ?

Таны 10 алхам тутамд 1 CARE олгогддог тул 10,000 алхахад 1,000 CARE авна.

10,000 CARE-ээр хэдэн төгрөгийн купон авах вэ?

Бид 1 CARE-г 50 мөнгө (0.5₮) гэж тооцдог тул 10,000 CARE-ээр 5,000₮-тэй тэнцэх купон авна.

Алхам тоолохгүй эсвэл дутуу тоолбол яах вэ?

Өглөө бүр аппликэйшнээ заавал нээгээрэй — ингэснээр алхам тань синк хийгдэнэ. Нээсэн хэр нь тоолохгүй байвал зөвшөөрлөө шалгана уу:

  • iPhone: Settings → GoCare → Motion & Fitness асаах, мөн Health → Sharing → Apps → GoCare зөвшөөрөх
  • Android: Settings → Apps → GoCare → Permissions → Physical activity → Allow
Бүх асуултыг харах →

Өнөөдрөөс алхаж эхэл!

GoCare-г үнэгүй татаж, анхны алхмаасаа CARE цуглуулж эхлээрэй.

Холбоо барих

Бидэнтэй холбогдох

Хамтран ажиллах санал, асуулт байвал бидэнд бичээрэй.

📞

Утас

1900-2407
✉️
📍

Оффис

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, С.Жамъян гүнгийн гудамж, Meru Tower, 7 давхар, 701 тоот